Дэлхийн ѳнцѳг булан бүрт 60 гаруй үйлдвэртэй Sealy брэнд нь ор, матрасс үйлдвэрлэлийн салбартаа судалгаа шинжилгээгээрээ тэргүүлэгч тѳдийгүй, хамгийн олон патент эзэмшдэг. Эрүүл мэндийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хѳгжүүлэлтийн лабораториудтай ба 1949 оны эхэн үеэс Dr. Robert Addison- оор ахлуулсан АНУ-н хамгийн шилдэг нурууны мэс заслын эмч мэргэжилтнүүдийн судалгаан дээр үндэслэн Sealy матрассыг шинэчлэн зохион бүтээж эхэлжээ. Ийнхүү Sealy-гийн мэргэжлийн эмч нарын зөвлөл байгуулагдан Sealy матрассын түүхт судалгааг амжилттай үргэлжлүүлсээр байна. Тус зөвлөл нь худалдан авагч нарын бие махбодь, галбирын эрүүл мэндийн судалгаанд анхаарч амар тайван, ая тухтай унтаж амрах нөхцөлийг улам сайжруулах тал дээр ажилладаг.
Дэлхийд чанар, тав тух, нэр хүндээрээ хамгийн шилдэг матрассны брэнд болох Sealy-г Монголынхоо хэрэглэгчдэд албан ёсоор танилцуулж байна.