“Petit Bateau” ТАНИЛЦУУЛГА
Petit Bateau бол дэлхий дахинд танигдсан цөөн тооны Франц брэндүүдийн нэг билээ. 1893 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд бүтээгдэхүүн бүрийнхээ чанар, үзэмж, байгаль орчинд ээлтэй байдал зэрэгийг улам бүр сайжруулан ээжүүдийн хүүхдээ хайрлах хайрыг бүтээгдэхүүн бүрээрээ мэдрүүлж байдаг юм. Petit Bateau анхны дэлгүүрээ 1978 онд Парист нээж байсан бол одоо дэлхийн хэмжээнд Petit Bateau компанид дөрвөн мянга орчим хүн ажиллаж, 400 орчим салбар дэлгүүрүүдтэй болсон байна. Монгол дахь салбар дэлгүүр 2013 онд анх нээгдэж тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Компаний үйлдвэрлэдэг дотуур хувцас болон унтлагын хувцаснууд нь дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй чанарын тэмдэгүүдийн нэг болох Oeko-Tex-ээр баталгааждаг. Уг чанарын тэмдэг нь тус бүтээгдэхүүн арьсанд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй гэдгийг баталгаажуулдаг юм.
Petit-bateau бол үйлдвэрлэлийн онцлогоо хадгалж чадсан маш онцгой брэнд билээ. Бүтээгдэхүүнийхээ дээд зэргийн чанарыг алдахгүйн тулд барааныхаа 90%-ийг өөрийн салбарууддаа үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний дөнгөж аравхан хувь буюу оймс, бариу өмд, жинс, пальто зэргийг л туслан гүйцэтгэгчид захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд үйлдвэрлэлийн бүх нэгжүүд уламжлалт технологи болон шаардлагуудыг ханган ажилладаг тул Petit Bateau-гийн бүтээгдэхүүнүүд өндөр чанартай байдаг.
Холбоо барих