“Синдерелла клиник” ТАНИЛЦУУЛГА

Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг эрмэлзэн Дэлхийн лазерын холбоо болон БНСУ-н Данкоок их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг; БНСУ-н Медро бренд; АНУ-н Estelle medical skin care зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг нь бидний давуу тал юм. Манай байгууллага дэлхий дахинд хүчээ авч байгаа мэсийн бус аргийн эмчилгээнүүдийг мэргэжлийн түвшинд нэвтрүүлэн хөгшрөлтийн эсрэг; хөгшрөлтийг зогсоох; удаашруулах болон бүх нас хүйснийхэнд тулгамдсан арьсны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хүсч байна. Бидний зорилго бол энэ салбарыг улам өргөжүүлэн гадаадын хөгжилтэй орнуудад хийгддэг бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлэн дээд зэрэглэлийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан, тансаг; тав тухтай үйлчилгээг үзүүлэх, гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг багасгаж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулах явдал юм. Сүүлийн үед манайхыг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх; ажлын байраа нэмэгдүүлэн дахин нэг салбарыг хотын төвд нээхээр шаргуу ажиллаж байна.


Холбоо барих

Утас
76100089
ЦАХИМ ХУУДАС:
https://www.shinobu-group.com
Цахим холбоос: