Bondi


Өнгө
Мэдээлэл

Bondi нь дулаахан, тухлаг мэдрэмжийг төрүүлсэн супер матт материал, толигор тэгш гадаргуу, дуу чимээ болон цуурайталтаас тусгаарлагдсан шийдэл, өнгөний өргөн сонголт бүхий LEICHT-н цоо шинэ загвар юм.
ҮЗҮҮЛЭЛТ
Өнгө материалын сонголт -BONDI – Нүүрний хэсгийг тусгай лакан өнгөлгөөтэй меланин резинээр бүрсэн. Онцгой суперматт лакан өнгөлгөө нь гадаргууд хүрэхэд тааламжтай мэдрэмж төхүүлэхээс гадна гадаргуу дээр хурууны хээ үлдээдэггүй. Арын хэсэг нь матт өнгөтэй. Дугуйруулсан зузаан пластик ирмэгүүд нь нүүрний хэсэгтэй адилхан өнгөтэй байна. Хүний нүдэнд мэдэгдэхгүй байхаар бүх ирмэгүүдийг лазераар барьцалдуулсан. Хүн хүрэх хэсгийн ирмэгүүдийг налуу мохоо болгосон. Нүүрэн хэсгийн зузаан 19 мм. VM – VM тэмдэгтэй гадаргуунууд тусгай процессоор өнгөгүй лак түрхсэн өнгөт меланин резинэн өнгөлгөөтэй. Өнгөлгөөний процесс нь тааламжтай мэдрэмж төрүүлэхүйц ультра матт, сайн чанарын элсэн гадаргууг бий болгоно. Энэхүү гадаргуу дээр хурууний хээ гарахгүй. Шургуулганы даац- Бүх програмууд нь туслалцаа шаардлагагүй, өөрөө зөөлөн хаагддаг механизмтай, бүрэн сунадаг татах системтэй. Татах системтэй хамт байрласан чиглүүлэгч нь жигд, зөөлөн хөдөлгөөний хамтаар хажуу талын бат бөх байдлыг бүрэн хангана. 16 мм-ийн бат бөх суурьтай хоёр талд гагнагдсан ган хүрээ нь бат бөх эх биеийг үүсгэнэ. 60 см хүртэлх өргөнтэй шургуулга болон татаж онгойх зориулалттай тавиурууд нь 40 кг-ын даацтай. 80 см-ээс дээш өргөнтэй татаж онгойх зориулалттай тавиурууд нь 70 кг хүртэлх даацтай. Тавиурны Q- хайрцаг байгаа үед шургуулгаа нээх нь танд баяр хөөрийг бэлэглэнэ. Царсны жинхэнэ өнгө, гадаргуу нь хар карбоноор хийгдсэн, салгаж болохуйц , бат бөх тавиурнууд болон матт цагаан шаазангууд нь нийлж таны хэрэгцээг бүрэн хангаж чадах гоёммог байдлыг бүтээнэ. Шургуулганы L Хайрцаг- ны дотоод дизайны тусламжтайгаар шургуулгануудын дотор хэсгийн дизайныг та энгийн бөгөөд хэзээ ч өөрчилж болохуйцаар загварчилж болно. Шургуулгануудын суурийг гулгалтаас хамгаалсан нүүрсэн саарал хичсэнцэрээр бүрсэн бөгөөд энэхүү хивсэнцэр дээр тус тусын хэрэгцээ шаардлагыг хангахад зориулж , өөр өөр хэмжээтэй лакадсан царсан хуваагч , хутганы блокуудыг байршуулж өгсөн. Маш өргөн шургуулгануудад хэрэглэсэн ч цэвэрхэн харагдуулах үүднээс тавиур , хуваагчуудыг нягт эвэр модоор хийсэн. Мөн тусгай функциональ элэментүүдийг хутга, хоолны хэрэгсэл, тугалган цаас, амтлагчнууд , таваг, лонх, талх зэргийг хүссэн үедээ авч хэрэглэж болохуйцаар хадгалахад зориулж, байршуулсан. Нэгжийн өргөн нь 30-120см-ийн хооронд хэмжээтэй 2 өөр төрлийн гүнтэй өөр өөр хослолуудаас сонголтоо хийж болно Гэрэл -LEICHT –ийн санал болгож буй дээд зэрэглэлийн гэрэлтүүлэг нь дулаан таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна. Ажлын хэсгийг хангалттай хэмжээгээр гэрэлтүүлнэ. Бид зөвхөн 4000 Келвин хүчин чадалтай , насжилт удаантай, энерги хэмнэх LED гэрэлтүүлгийг л хэрэглэдэг. Жишээ нь: чамин металл гэртэй, шилэн бүрхүүлтэй цуваа гэрэл болон дөрвөлжин спотууд нь бүгд А+ энергийн үр ашгийн түвшинд хамаарна. Шилэн тавцан Арын хэсгийг нь RAL өнгөнүүдээс сонгож бүрсэн, матт сатин өнгөлгөөтэй тунгалаг шилнүүд нь таны галын өрөөг гайхам сайхан харагдуулна6 1,2 см зузаантай хагардаггүй шилийг галын өрөөнд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд ийм шил нь механик гэмтэлд хагардаггүй бөгөөд чичиргээ доргионы хамгаалалттай. Арын хэсэгт байрлах ижил өнгө материалтай хавтангуул нь мөн сэтгэл татам байдлыг бүрдүүлнэ. Тавилгын дотор талд суурилагдсан угаалтуурын шилэн ирмэгийг сайтар зүлгэсэн учир чимэглэлээс дутахааргүй харагдана Дотор талыг RAL өнгөний “Classic” спектрээс сонгон бүрсэн. Бид аюулгүй цагаан шилний төрөл хэрэглэдэг. Галын өрөөнд аюулгүй шил нь ойролцоогоор 220 хэмд тэсвэртэйгээс гадна тог цохихоос хамгаалсан хамгаалттай. Хэрвээ шил хагарвал (маш хүчтэй юмуу хурц үзүүртэй зүйлээр цохих үед л шил хагарч болно) маш жижиг хэсгүүд болон бутардаг. Иймд гэмтэх эрсдэл бараг байхгүй болно. Сатин өнгөлгөөтэй гадаргуу нь механик гэмтэлд өртөх нь маш бага. Бараан өнгийг ямар нэг хэмжээгээр заавал хэрэглэдэг. Угаалтуур нь галын өрөөнд таатай үзэмжийг бий болгоно. Шилэн тавцан нь угаалтуурыг суурилуулахад зориулсан ухлаадастай.

Синк болон холигчийг өөрийн сонголтоор шийдэж болно.