Лаа


Өнгө
Мэдээлэл

Эрт дээр үед лааг гэрэл гэгээ гаргах төдийхнөөр ашиглаж байсан бол эдүгээ муу энергийг хөөх, нойргүйдлээ эмчлэх, сэтгэл санаагаа тайвшруулах, гэрлэн бүрхүүлээ нөхөх зэрэг олон зүйлд ашигладаг болжээ. Мөн лааг эерэг энергитэй гэж үздэг учраас бие биедээ бэлэглэж, сайн сайхныг билэгддэг байна.
БАЙГАЛ брэндээс хэрэглэгч та бүхэндээ зориулан 100%-ийн байгалийн гаралтай, 4 төрлийн үнэрний сонголттой #БАЙГАЛ_ЛАА-г шинээр бүтээлээ. Энэхүү лаа нь шар буурцагны тосыг /soy wax/ ашиглан, гар аргаар хийсэн учраас хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн юм. Лааны савыг шилээр хийж, тагийг нь цэвэр гангаар урлаж, хос зүрхийг билэгдсэн билээ. Лаа дууссан тохиолдолд савандаа дахин цэнэглүүлэх боломжтойгоороо онцлог юм.