Мөрөөдлийн гэрээ тохижуулах санаа хүн бүрт байдаг. Гэхдээ бидний ихэнх нь хэрхэн, хаанаас яаж эхлэхээ мэддэггүй. Мөн томоохон өөрчлөлт хийхээс эмээдэг бол дараах нийтлэл танд туслах болно.
Нэгэн хэвийн хэв маягийг эвдэж гэрээ илүү загварлаг, илүү том зайтай харагдуулахыг хүсэж байвал толь байрлуулж өгөөрэй. Үүдний өрөө гэлтгүй том өрөө, унтлагын өрөөндөө толь байрлуулж өгснөөр өрөөг илүү том цэлгэр харагдуулах бөгөөд энэ нь сүүлийн үеийн трэнд болж буй чиг хандлага билээ. Та дараах хэлбэрийг туршаад үзээрэй.Толь яагаад заавал дугуй хэлбэртэй байх ёстой гэж?
Өрөөндөө буйдангаа тааруул. Emily Henderson-ы дүрэмд зай ихтэй том өрөөнд том, дундаж өрөөнд дундаж, жижиг өрөөнд .. /та мэдсэн байх/ Ийм байх нь илүү цэмцгэр, бусад тавилгатай зохицсон харагддаг бөгөөд буйданг нь хөшигний өнгөтэй хослуулах, ханын цаасны өнгөнөөс ялгаруулах, уусгах гэх мэт буйдангийн өнгийг сонгох олон арга байдаг. Буйдангийн өнгөө хэрхэн сонгох талаар жижигхэн зөвлөгөө хүргэхэд 2017 оны чиг хандлагад урьд урьд жилүүдийн адил ногоон өнгө давамгайлж байгаа бөгөөд та бусад тавилга өрөөний интерьортээ зохицуулан уусгаж сонгоорой. Жишээ нь: Цулгуй өнгийн буйдантай бол элдэв янзын хээтэй дэр, цулгуй шар, хар ногоон, номин ногоон өнгийн дэр байрлуулж өгөх нь илүү сонирхолтой харагддаг.
Мэдээж гэр бүлийн зургаа ханандаа өлгөж болох ч гэрийнхээ хэв маягт тохируулан илүү уран сэтгэмжээр өөр өөр өнгө аяс бүхий зураг өлгөвөл илүү аятайхан харагдана. Мэдээж зураг өлгөх өндөр болон байрлуулах газраа тооцоолж үзэх хэрэгтэй.Доорх зураг шиг янз янзын хэмжээтэй, өөр өөр өнгийн жаазтай зургийг нэгэн хэвийн биш байрлалтай өлгөж болох юм. Энэ арга цулгуй ханан дээр илүү тохиромжтой.
Бяцхан үрсдээ тоглох орчинг нь бүрдүүлж өгөөрэй. Өрөөнийхөө нэг буланд майхан босгож өгөн, тоглоом, номыг нь агуулах тавиур хийж өгвөл гэр тань илүү цэгцтэй, хүүхдэд тань ч сайхан байх болно.Дээр дурдсан самбар болгодог будгаар ханын багахан хэсгийг будан өмнө нь ширээ, номын тавиурын байрлуулж болох бөгөөд хүүхдийнхээ онцлогийг шингээн тохижуулж өгөөрэй.
Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Охид ихэвчлэн барбитайхүүхэлдэйн кино, Pony, зөөлөн чихмэл тоглоомд дурлаж, ягаан өнгөнд татагддаг бол хөвгүүд машин, супер баатар, сансрын хөлөг сонирхож, цэнхэр, цайвар ногоон өнгөнд илүү дуртай байдаг байна. Мөн та хүүхдэдээ өөрийнх нь сонирхлоос гадна танин мэдэхүйн ач холбогдолтой ханын цаас нааж, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тохижуулж болно.