by

ZaisanSquare LifeStyle HOME event

Нийтэлсэн огноо: 2018-05-07 Хуваалцах Жиргэх

ZAISAN SQUARE shopping center-ийнхэн  эрхэм үйлчлүүлэгчидтэйгээ хамт  сонгодог хөгжмийн аянд, тансаг улаан вино шимэн гайхамшигтай 2  үдшийг өнгөрүүллээ.

Тансаг улаан виногоор хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч нараа  угтан,  сонгодог хөгжимөөр  сонорыг мялааж, ховор нандин тавилгуудаар нүдийг баясгасан  гайхалтай тансаг өдөрлөг эхэлсэн юм. Тус өдөрлөгт ZAISAN SQUARE shopping center-ийн 3-н давхарт  байрлах  тавилгын брэндүүд онцгой ховор нандин  бүтээгдэхүүнүүдээ танилцуулан хямдрал, бэлэгтэй сугалаат худалдаа 3 өдрийн турш үргэлжиллээ.  Хүрэлцэн ирсэн үнэнч үйлчлүүлэгчдийнхээ дунд азтай 10-н хүнийг тодруулан, гайхалтай бэлгүүд цуварсаар л байсан. Азтаны бэлгүүдийг сонирхуулахад

  1. Lenox Mongolia брэндийн 609,000₮-ийн үнэ бүхий Ванны өрөөны ком
    2. GanBros компаниас 600,000₮-ийн үнэ бүхий #Vidivi брэндийн ваар
    3. Valiant Art & Interiors компаниас 560,000₮-ийн үнэ бүхий Италийн EDG бренд цэцэгийн сэт.
    4. Sealy Mongolia брэндээс 489,000₮-ийн үнэ бүхий #Technogel_Sleeping гелен дээр
    5. House of Decor дэлгүүрээс 363,000₮-ийн үнэ бүхий Лааны суурь
    6. Comf-Pro хүүхдийн тавилгын дэлгүүрээс #Back_Joy брэндийн Sitsmart Backjoy 192,000₮-ийн үнэ бүхий суудал 1 ширхэг
    7. Comf-Pro хүүхдийн тавилгын дэлгүүрээс 171,000₮-ийн үнэ бүхий #Back_Joy брэндийн Фитнес футволк 2 ширхэг /эрэгтэй, эмэгтэй/
    8. House of Decor дэлгүүрийн 120,000₮-ийн үнэ бүхий Будда
    Statue декор
    9. Comf-Pro брэндийн 92,000₮-ийн үнэ бүхий бичиг хэргийн иж бүрдэл зэргийг бэлэглэх болно.
    10. Valiant Art & Interiors компаниас 33,700₮-ийн үнэ бүхий Италийн EDG брендийн Лааны cуурь з

   

2018 оны дэлхийн тансаг тавилгын чиг хандлагын талаарх мэдээллүүдийг эрхэмсэг үйлчлүүлэгчдэдээ сонирхуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн зочдоос олны танил эрхэмүүд нилээдгүй харагдаж байсан нь ZAISAN SQUARE shopping center-ийн үйлчилгээний цар хүрээг илтгэж байна.

Час хийсэн амттай халуун винонд сэтгэл баясаж,  хундаганы харших чимээ, хүүхнүүдийн инээд хөөртэй чамин тансаг үдэш энд хүрээд өндөрсөн юм.

Ерөнхий нөхцөлүүд
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017.