Хэрэв та гоо сайхандаа үнэхээр анхаардаг бол хүзүүний тос хэрэглэж занших нь маш зөв алхам юм. Зарим эмэгтэйчүүд нүүрний гоо сайхандаа хэт их ач холбогдол өгдөг ч хүзүүний арьс мөн адил ямар их чухал болохыг мартчихдаг.
Тэгвэл бид яагаад хүзүүний тосыг тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг вэ?
Бидний нас явахтай зэрэгцэн хамгийн түрүүнд нүүрний болон хүзүүний арьс суларч мөн унжиж эхэлдэг. Арьс унжиж бас суларч эхлээд үрчлээтэй болно гэдэг хэний ч хүсэх зүйл бишээс гадна гоо сайханд үнэхээр сөргөөр нөлөөлнө гэдэгтэй та санал нийлэх байх. Танд энэ дохио жаахан ч гэсэн илрэх л юм бол та яаралтай үүнийхээ эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Дохио илэрхээс өмнө хэрэглэж эхэлсэн ч алдахгүй шүү.
Тэгэхээр юуны тулд та өөрийн арьсанд таарах сайн бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд авах гэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлаганд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ямар ч үед химийн орцтой, хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн сонгож болохгүй. Хүзүүний арьс маш эмзэг тул тун зөөлөн бөгөөд байгалийн орц найрлагатай тос сонгож хэрэглэх нь зөв. Хэт хурдан үр дүнгээ өгч буй хүчтэй бүтээгдэхүүнүүд зөвхөн тухайн тосыг хэрэглэж байх явцад арьс тань татагдаж сайхан болж байгаа мэт байвч хэрэглээд дуусах үед эргээд хуучин хэвэндээ ордог, зарим үед дордох тохиолдол ч байдаг.
Өндөр чийгшүүлэгчтэй тос сонгож хэрэглэх. Чийгшүүлэлт гэдэг бол ямагт үрчлээнээс сэргийлнэ. Хуурайшиж таталдаж байгаа арьс тослог эсвэл энгийн арьстай хүмүүсийнхээс илүү хурдан үрчлээ үүсэж сулардаг. Тиймээс чийгшүүлэгчтэй зөөлөн тосыг хүзүүндээ зөв тойргоор өглөө оройдоо нимгэн түрхэж байх нь арьсыг тогтмол чийгтэй байлгаж, цусны эргэлтийг сайжруулж өгнө. Ингэснээр та өөрийнхөө хүзүүний арьсыг үрчлээ болон унжилтаас сэргийлж чадна гэсэн үг юм.
Мөн зөвхөн хэрэглэж буй бүтээгдэхүүнээс гадна та өөрийн унтах байрлал, харах чиглэл, суух байрлал дээрээ ч гэсэн хичээл зүтгэл үзүүлж байгаарай. Доошоо харж унтдаг хүмүүс биеийнхээ бүх хүнд ачааг нүүр болон хүзүүндээ тохчихдог учир арьс амархан сулардаг. Харин хэт өндөр дэр дэрлэж унтдаг бол дэрээ бага зэрэг намасгаарай. Учир нь үүнээс үүдэн танд давхар эрүү үүсэж, хүзүү эрүү хоёрын гол хэсгийн арьс үрчийж амархан сулардаг.
OPPEN-Н ЗҮГЭЭС САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН:
Хүзүүний арьсанд тусгайлан зориулсан арьсны судалыг зөв бүтэцтэй байлгаж арьс чангалах үйлчилгээтэй бүтээгдэхүүн болох DR.CLIMBELLE 60гр. Алтны үртэстэй , Болгар сарнайн охь агуулсан арома үнэр нь арьсыг тайвшруулж амраана.
Үнэ: 175,000
Мэдээллийн эх сурвалж: Oppen Mongolia