Улаанбаатарын өмнөд бүс Зайсан скуэр. Хөх шилэн энэ л ертөнцөд дэлхийн брэндүүд хөл тавин, гоо үзэсгэлэнтэй алхаж байна.
Өвөл цагийн нэрийн хуудас үслэг эдлэл хэм хэмжээ, нэр хүндийн баталгааг дагуулсаар орчин цагийн хэмнэлтэй хоршин орж ирлээ. Энэ бол LUX FUR брэнд. Сонгодог хийцээс аль болох татгалзаж, спортлог, тансаг, орчин үеийн их хотын бүсгүйчүүдийн хэв шинжийг тодорхойлдог тус брэнд бүх бараандаа 20-30 хувийн хямдрал зарлаад байна. Greymer, энэ бол Италид үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн эмэгтэй гутлын ертөнцийн нэрийн хуудас.
Дахин давтагдашгүй, сонгодог хийцийг чанартай хослуулдаг энэхүү брэнд бүх бараагаа 10-50% хямдралаар гоёлоо. Итали, загварын ертөнцийн чиг хандлага. Италийн Rinascimento брэнд ч хямдралаас хоцорсонгүй. Сонгогдсон бараандаа 40 хувийн хямдралыг санал болгож байна. Орчин цагийн бүсгүйчүүдийн хэмнэл, шунан дурлах болсон Дэлхийн алдарт L.K.Bennett брэнд шинэ жилийн баярыг инээмсэглэн угтаж байна. Сонгогдсон бараандаа 20-30% хямдрал заралсан нь Хөх шилэн ертөнцийг сонгосон бүсгүйчүүдийн таашаалд нийцэх нь юутай таатай.
Урт нарийхан хүзүү, хун цагаан цээж, савхан хуруу, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн. Цан хүүрэг татуулсан өвлийн улиралд нуугдсан эрдэнэ. Энэ бол NOYON LUXURY. Бүх бараандаа 10-40% хямдрал зарлажээ.
Чөлөөт ертөнцийн нэрийн хуудас, хүмүүний амьдралд хөг нэмдэг хувцас бол яахын аргагүй жинс. FASHION DISTRICT сонгогдсон бараандаа 10-20% хямдрал зарлалаа. Энэ сайхан мэдээ биш гэж үү. Сонгодог загваруудыг хажууд мөр зэрэгцэн алхдаг чамин тансагууд ч хямдралын салхийг даган сэвэлзэж байна.
ГОО САЙХАН | |
Dior үнэртэн гоо сайхан | Бэлэгтэй |
Thann арьс арчилгаа | Бэлэгтэй |
Yevs Rosher арьс арчилгаа | Сонгогдсон бараа 10-50%, Бэлэгтэй |
Oppen брэнд | Худалдан авалт бүр бэлэгтэй |
Botanicus органик арьс арчилгаа | Бүх бараандаа 20-50% |