Хүүхэд тань хичээлээ хийх үедээ анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлж чадахгүй байх тохиолдол гардаг. Энэ үед анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх, урам зоригоо сэдэлжүүлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Завсарлага авах хэрэгтэй
Хичээлийг хийж байхдаа богино хугацаанд анхаарлаа сайтар төвлөрүүлэн, өөр бусад зүйлсэд сатаарахгүй байхаар хийлгэх хэрэгтэй. Гэрийн даалгавраа бага байлгаж, хичээлийн цагаар гол хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ ойлгохгүй хичээл байгаа бол бусдаас тусламж хүсэх нь зөв. Юуны түрүүнд даалгавраа хэцүү, хөнгөнөөр нь ангилаад хүнд даалгавраа түрүүлж хийхийг санал болго. Энэ нь бүх даалгаврыг хугацаанд нь амжуулахад хялбар болгодог. Даалгавруудыг хийхдээ дунд нь бага зэрэг завсарлага авах нь зөв.
2. Гол санааг ойлгуул
Даалгаврыг хийхдээ юуны өмнө гарчиг, заавар болон хүснэгт, ерөнхий агуулгыг сайтар ойлгуул. Энэ нь түүнд хэрхэн хийх талаар гол санааг өгнө. Эссэ, зохион бичлэг бичихдээ дэс дараалалтай сэтгэн, хэсэг хэсгээр нь хуваан нэг хэсэгт нэг л утга санааг илэрхийлэхээр бичүүлээрэй.
3. Зорилт тавьж сурга
Хэрвээ даалгавраа хийгээд дууссан бол түүнийг багахан зүйлээр ч гэсэн урамшуулж байгаарай. Өөрт нь багахан завсарлага өгөх нь дуртай номоо унших, найзтайгаа ярилцан цагийг зугаатай өнгөрөөх, сонирхолтой болон дуртай цахим хуудсаараа зочлон өөрт хэрэгтэй мэдээллийг авах зэргээр үр дүнтэйгээр цагыг ашиглуулж болно.
4. Даалгавраа хойш нь бүү тавь гэж сурга
Дараа гэж хойшлуулах нь даалгаврыг үр дүнгүй хийх үндэс болдог. Цагийг нь тулгаж хийх нь таныг болон түүнийг стресстүүлнэ.
5. Богино хугацаанд үр дүнтэй ажиллуулж сургах
Даалгавраа хийж байхдаа хэт их мэдээлэл, хичээлийг тогтоох гэж хичээх нь тархи мэдээллийг хүлээж авдаггүй. Харин бага багаар урт хугацаанд төвлөрч хийх хэрэгтэй. Ингэхдээ 1 цаг болоод 5-10 минутийн завсарлага аваарай. Завсарлага аваад хөнгөн дасгал хийлгэж амраах нь зүйтэй.
6. Үр дагаварын талаар бодуул
Хэрвээ та гэрийн даалгавраа хийхгүй бол багшийнхаа итгэлийг алдана, өөртөө урам хугарна гэх мэт. Тиймээс сөрөг мэдрэмжийг мэдрэхгүй байхын тулд өөрийгөө дайчил гэх мэт.
7. Орчноо бүрдүүлэхэд нь туслах
Хичээллэж байхад нь саад болох зурагт, хөгжим, утас зэргийг хол байлга. Хэрвээ компьютер ухаалаг утсаа ашиглаж байгаа бол чат, фэйсбүүкийг нь хаагаарай. Хэрэв төвлөрөхөд хэцүү байвал номын санд хичээллэхийг зөвлө.
8. Ширээгээ эмх цэгцтэй байлга.
Хичээлээ хийхэд тань хэрэглэгдэх ном, дэвтэр, бал гээд шаардлагатай зүйлсийг нэг дор байлгаж төвлөрч суухдаа сайтар бэлтгэлтэй байлга.
9. Өөрийн сурах арга барилыг нь тодорхойлуул
Хүн болгонд сурах болоод ажлын бүтээмж өндөр байдаг үе байдаг. Мөн өөрсдийн гэсэн сурах барил байдаг. Зарим хүмүүсийн бүтээмж өглөө, өдрийн цагаар байдаг бол зарим нь оройн цагаар илүү төвлөрч чаддаг байна. Иймд өөрийнх нь аль үед илүү төвлөрч байгаагаа мэдээд тэр үедээ эрч хүч, цагаа зарцуулах талаар зөвлө. Намуухан хөгжим сонсох нь ч мөн анхаарал сайн төвлөрүүлдэг.
10. Төлөвлөгөө гаргуулах
Даалгавар болон амралтын цагт нь хуваарь гарга. Аль цагт, хэдий хугацаанд юу хийх, хэрхэн хийх зэргээр цагаа зохицуулан хуваарилах талаар зөвлөх нь зүйтэй