Нийтдээ есөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдөр Хятадын өмнөд эрэгт баригдсан гүүр албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Хонг Конг, Макао, Жухайг холбож, далайг дамнасан гүүр нь 55 км урттай, $20 тэрбумын өртөгтэй. Санхүүгийн том төв Хонг конг, зугаа цэнгээний төв Макао, Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэ төв болсон өмнөд эргийн есөн хотыг […]
Мөрөөдлийн гэрээ тохижуулах санаа хүн бүрт байдаг. Гэхдээ бидний ихэнх нь хэрхэн, хаанаас яаж эхлэхээ мэддэггүй. Мөн томоохон өөрчлөлт хийхээс эмээдэг бол дараах нийтлэл танд туслах болно. ТОЛЬ Нэгэн хэвийн хэв маягийг эвдэж гэрээ илүү загварлаг, илүү том зайтай харагдуулахыг хүсэж байвал толь байрлуулж өгөөрэй. Үүдний өрөө гэлтгүй том өрөө, унтлагын өрөөндөө толь байрлуулж өгснөөр өрөөг илүү том […]
Итгэхэд бэрх ч гэлээ та уруулын будгаа хэрхэн түрхэж байгаагаар таны зан чанарыг тодорхойлж болно. Таныг ямар зан чанартайг тодорхойлох ажилдаа орцгоох уу? 1. Уруулын будгийн үзүүр дугуйрсан байна уу? Энэ уруулын будгийн эзэгтэй өөрийнхөө тавьсан зорилгын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ, өөрийгөө хамгаалах чадвартай. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөнө. Ажилч хичээнгүй, хөдөлмөрч, нямбай байсныхаа шагналд амжилтад хүрч чадна. […]
“Эртэч шувуу”, унтаахай нарын зөрчил нь махан болон цагаан хоолтны зөрчил шиг тийм их хэмжээнийх биш боловч хангалттай их билээ. Нэг нь өглөөний сайхны тухай дуу алдан ярьж байхад нөгөөх нь зөвхөн шөнийн анир чимээгүй байдал нь ажил бүтээлийн жинхэнэ цаг гэх мэт. Гал дээр тос хийх мэт “өнөөх алдарт” Британийн эрдэмтэд аль алиных талын […]
Дарс бол бурхдын уудаг цэцгийн бал. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг алкохолны төрлийн ундаа бол дарс юм. Бүтэн өдрийн эцэст хундага дарс уух шиг сайхан зүйл байхгүй байх. Энэхүү ундаа нь цусны судсыг өргөсгөж, бие амрахад тусалдаг. Өдөр бүр нэг хундага дарс уух нь амьдралын энергийг нөхөж, эрүүл байх үндэс болно. […]
Үндэсний Их Баяр Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд уншигч та бэлтгэл ажлаа эрчимжүүлэн юуны түрүүнд наадмын гоёлоо хайж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид жил ирэх тусам дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ үндэснийхээ үнэ цэнэ, түүхийг хадгалан үлдэж, уламжлалт хувцсаа залуу үедээ өргөн дэлгэрүүлж, контемпорари хэв маягтай хослуулдаг болсон нь ихэд бахархам. Орчин үед […]
Эфирийн тос гэхээр л олон хүмүүс үнэртүүлэгч гэж ойлгодог. Харин уг тосыг олон аргаар ашиглаж болдгийг тэр болгон мэддэггүй. Та бүхэндээ эфирийн тосыг хэрхэн хэрэглэж болох талаар сонирхолтой мэдээлэл бэлдлээ. Зарим нэг хэрэглээг та өөрийн болгоно гэдэгт итгэлтэй байна. Лаванда (Тайвшруулагч) Тайвшруулах, бясалгах, дотоод хүч чадлыг дээшлүүлэхэд илүү үр дүнтэй. Сандрал, сэтгэл гутралыг арилгана. […]
ZAISAN SQUARE shopping center-ийнхэн эрхэм үйлчлүүлэгчидтэйгээ хамт сонгодог хөгжмийн аянд, тансаг улаан вино шимэн гайхамшигтай 2 үдшийг өнгөрүүллээ. Тансаг улаан виногоор хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч нараа угтан, сонгодог хөгжимөөр сонорыг мялааж, ховор нандин тавилгуудаар нүдийг баясгасан гайхалтай тансаг өдөрлөг эхэлсэн юм. Тус өдөрлөгт ZAISAN SQUARE shopping center-ийн 3-н давхарт байрлах тавилгын брэндүүд онцгой ховор нандин бүтээгдэхүүнүүдээ […]
Монголын тавилгын ертөнцийг шинэ түвшинд гаргаж тавьсан компани бол яахын аргагүй Ганброс. Ах дүү нарын эхлүүлсэн гэр бүлийн бизнес өнөөдөр баруун европын тавилгын үйлдвэрлэл, менежмент, ноу хауг тэр чигээр нь нутагшуулж чаджээ. Тохь тух, зэрэг зиндааг илтгэх, чанартай чамин тавилгуудыг урладаг “Ганброс” компанийн захирал А.Одончимэгийг Ярилцлагын танхимдаа өнөөдөр урьсан юм. Эгэл атлаа, хамтач, хичээнгүй, бахдам […]
Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж […]
Хэрэв та гоо сайхандаа үнэхээр анхаардаг бол хүзүүний тос хэрэглэж занших нь маш зөв алхам юм. Зарим эмэгтэйчүүд нүүрний гоо сайхандаа хэт их ач холбогдол өгдөг ч хүзүүний арьс мөн адил ямар их чухал болохыг мартчихдаг. Тэгвэл бид яагаад хүзүүний тосыг тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг вэ? Бидний нас явахтай зэрэгцэн хамгийн түрүүнд нүүрний болон хүзүүний […]
Улаанбаатарын өмнөд бүс Зайсан скуэр. Хөх шилэн энэ л ертөнцөд дэлхийн брэндүүд хөл тавин, гоо үзэсгэлэнтэй алхаж байна. Өвөл цагийн нэрийн хуудас үслэг эдлэл хэм хэмжээ, нэр хүндийн баталгааг дагуулсаар орчин цагийн хэмнэлтэй хоршин орж ирлээ. Энэ бол LUX FUR брэнд. Сонгодог хийцээс аль болох татгалзаж, спортлог, тансаг, орчин үеийн их хотын бүсгүйчүүдийн хэв шинжийг […]